“Женко“ Х.Баттулгын хүн гэх Б.Саруул ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг өнгөрсөн нэгдүгээр сард томилсон. Тэгвэл өдгөө албан тушаалдаа жинхлэгдсэн байна. Тэрбээр одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Тамгын газрын дэд даргаар нь ажиллаж байв.

Өөрөөр хэлбэл түүнийг улс төрийн хүрээнд "Женко" Х.Баттулгын хүн гэж тодорхойлдог. Мөн үүнээс өмнө “Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК-ийн Маркетингийн албаны даргаар ажиллаж байсан аж.

Ажилласан намтар:

  • 2010-2012: Нийслэлийн АН-ын Улс төрийн ажилтан
  • 2012-2016: Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2012-2016: Нийслэлийн Залуучуудын Холбооны дарга
  • 2014-2015: Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам, Сайдын зөвлөх
  • 2016-2020: Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч
  • 2017-2021: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Түлхүүрээ дотор нь үлдээж орхисон приусыг хулгайлсан Т-г  баривчилж, машиныг эзэнд нь өгчээ
Түлхүүрээ дотор нь үлдээж орхисон приусыг хулгайлсан Т-г баривчилж, машиныг эзэнд нь өгчээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!