Ажил цуглах, тарах цагаар Их тэнгэрийн амнаас Төрийн ордон, Төрийн ордноос Их тэнгэрийн ам хүртэл төрийн гурван өндөрлөг буюу иргэдийн хэлж заншсанаар ТОМЧУУД "Маяак"-тай машин хөлөглөн, цагдаагийн хамгаалалт дор зам хаалгаж зорчдог. Нэгэнт л байгаа хууль ёс нь ийм юм хойно болох ёстой зүйл болдогоороо болж л байна. Харин иргэд олон нийт “Иргэдийнхээ амьдралаас тасарсан, түгжрэлийг ч мэдрэхгүй явж байна” гэж шүүмжилдэг.
Нэг талдаа тэд олон жил төрийн өндөрлөгөөр ажиллах нь нэр хүндийн хэрэг ч нөгөө талдаа өндөр хамгаалалт дор өндөр эрх ямба эдэлж, энгийн амьдралаас хол тасарч буй нь хэлж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрүүдээс нь бэлхэн харагддаг. Өөрөөр хэлбэл, яг иргэдийн амьдрал ямар байгааг мэдэхгүй хэмжээнд хүртлээ дарга нар алсарч байна гэсэн үг. Ганц төрийн гурван өндөрлөгөөр зогсохгүй шат шатны дарга нар, удирдах албаныхан, гишүүд гээд иргэд нь ямар бэрхшээлтэй тулгарч буйг мэддэггүй. Мэдсэн ч мэдээгүй юм шиг явсаар үүндээ дасал болж, бүрэн гүйцэт "вакумждаг" билээ.
Тэгвэл бид энэ удаа 1992 оноос хойш яг тасралтгүйгээр албан тушаалдаа "эзэн" сууж, хичнээн жил "МАЯАК"-ТАЙ МАШИН хөлөглөсөн талаарх дата мэдээллийг сонирхуулан хүргэж байна.
-Н.Энхбаяр тасралтгүй 9 жил МАЯАКТАЙ машинаас буусангүй-
Намбарын Энхбаяр 2000-2004 онд Ерөнхий сайд, 2004-2005 онд УИХ-ын дарга, 2005-2009 онд Ерөнхийлөгчөөр ажилласан буюу нийт 9 жил төрийн тусгай хамгаалалттайгаар “МАЯАК”-тай машин хөлөглөсөн байна.
Харин Цахиагийн Элбэгдорж 2004-2006 онд Ерөнхий сайдаар ажилласан бол 2009-2017 он буюу тасралтгүй найман жил Ерөнхийлөгчийн албыг хашиж, МАЯАК хангинуулан давхижээ.
-Н.Багабанди 8 жил “МАЯАК”-тай машин ХӨЛӨГЛӨЖЭЭ-
Пунсалмаагийн Очирбат агсан 1993-1997 онд /АН/, Нацагийн Багабанди 1997-2005 онд /МАН/ тус тус Ерөнхийлөгчийн албыг хашжээ.
У.Хүрэлсүх 8 дахь жилдээ "МАЯАК"-тай машин ашиглаж байна-
Одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2017-2021 онд Ерөнхий сайдаар ажилласан бол 2021 оноос өнөөг хүртэл Ерөнхийлөгчийг албыг хашиж байна. Өөрөөр хэлбэл нийт тасралтгүй 8 жилийн турш тусгай хамгаалалт бүхий дуут дохиотой автомашин ашиглаж байгаа юм.
-Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажилласан 4 жилдээ МАЯАКТАЙ машинаас буусангүй-
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 дэх жилдээ...-
Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2021 оноос өнөөг хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж буй бөгөөд 4 дэх жилдээ "МАЯАК"-тай машин хөлөглөж байна.
-Г.Занданшатар 5 жил, З.Энхболд, Д.Дэмбэрэл нар тус тус 4 жил УИХ-ын даргын МАШИНД суув-
УИХ-ын даргаар ажилласан жилээрээ Г.Занданшатар /5 жил/, Д.Дэмбэрэл, З.Энхболд нар /4 жил/ М.Энхболд, С.Төмөр-Очир нар /3 жил/, Ц.Нямдорж /2 жил/, Д.Лүндээжанцан /1 жил/ гэсэн дараалалтай байна.
Харин одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны долоодугаар сараас хойш буюу долоо дахь сардаа ажиллаж байгаа юм.
М.Энхболдын тухайд 2006-2007 онд Ерөнхий сайдаар ажилласан бол 2016-2019 онд УИХ-ын даргаар тус тус ажилласны гурван жилд хамгаалалт дунд МАЯАКДСАН байна. Харин "ШУДАРГА ТАВ" буюу Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Лу.Болд, Ж.Батзандан нар тэмцэл өрнүүлж, түүнийг албан тушаалаас нь огцруулсан байдаг.
-Дараах эрхмүүд 1-3 жилийн хугацаанд тусгай хамгаалалттай автомашин ашиглажээ-
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!