Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор 42 сая төгрөг залилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнгөрөгч оны 11 дүгээр сард “Бүүст хийж мөнгө өсгөж өгнө” гэх зарын дагуу иргэн “Б” нь телеграмм хаягаар үл таних хүнтэй холбогдож, бусдад залилуулсан гэх мэдээлэл энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай, эрэгтэй, “Б” нь спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор нэр бүхий хүний данс руу 9 удаагийн гүйлгээгээр 42 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Энэ төрлийн залилах гэмт хэргийн зар мэдээлэл цахим орчинд буюу фэйсбүүк, инстаграм, телеграмм зэрэг флатпормд их байгаа тул иргэд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягталж, өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх, үл таних этгээдэд их хэмжээний мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө
Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө
 
Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох сайд нартай хуралдаж байна
Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох сайд нартай хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.