Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газартай хамтран Тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадын удирдлагууд болон аймгуудын Байгаль орчны газрын дарга нарыг оролцуулан цахим хурал зохион байгуулав.

Цахим хурлаар саарал чонын тоо толгой ихэссэнтэй холбогдуулан Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд мал сүргийг хамгаалах тоо толгойг сийрэгжүүлэлт хийн чоно агнах талаар чиглэл өгч ажиллалаа.

Судалгаанаас үзэхэд 2019-2024 оны хооронд аймгуудад 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнахаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгосноос аймгууд нийт 153 саарал чоныг агнасан байдаг.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болголоо.

“Би цор ганцаараа үлдлээ. Цэрэгт байхад минь ээж, хөөрхөн 4 дүү минь угаартаж нас барсанд маш их гомдолтой байна“
“Би цор ганцаараа үлдлээ. Цэрэгт байхад минь ээж, хөөрхөн 4 дүү минь угаартаж нас барсанд маш их гомдолтой байна“
 
Н.Мандуул: Чингэлтэй дүүрэгт ирэх даваа гарагаас эхлэн “Дулаалъя“ аян зохион байгуулна
Н.Мандуул: Чингэлтэй дүүрэгт ирэх даваа гарагаас эхлэн “Дулаалъя“ аян зохион байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!