Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 3-ны өдөр боллоо. Хурлын эхэнд Монголбанкны Хууль, эрх зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

Ээлжит хурлаараа Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 271, Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамд заасан эрх үүргийн хүрээнд Дотоод хяналтын үйл ажиллагаанд, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилтэд, хөрөнгө оруулалтын багцaд болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдалд, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавиx талаар цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. Түүнчлэн

  • Монголбанкны засаглал, хөгжлийн түвшин, эрx зүйн орчин, цаашдын чиг хандлагыг,
  • Зээлийн хүүд нөлөөлж буй мөнгөний бодлогын бус хүчин зүйлсийг судлан тогтооx ажилд Монголбанкны холбогдох газaртай хамтран ажиллаx боломжийн талаар Хяналтын зөвлөлийн гишүүд санал солилцлоо.

Э.Эрдэнэжамъяаныг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ
Э.Эрдэнэжамъяаныг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ
 
Дуудлагын жолооч гэх этгээд согтуурсан иргэний автомашиныг дээрэмджээ
Дуудлагын жолооч гэх этгээд согтуурсан иргэний автомашиныг дээрэмджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!