М.Нарантуяа-Нара: Намайг номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү. Хурал бүр дээр хий хараахаас цаашгүй нэг иргэн сонсголын үеэр намайг нэхэж гэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Утааны сонсголын хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үйл явцтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Утааны Хяналтын Ерөнхий Сонсгол 2 дахь өдөртөө явагдаж байна. Иргэн гэхээрээ ордон дүүрэн чарлаж хулгайч нохойгоор нь баруун солгойгүй дуудаж, бусад иргэдийн үг хэлэх боломжийг ч хааж хашгичиж бүдүүлэгтээд ямар байнгын хорооны хариуцах асуудалд байгаагаа ч мэдэхгүй чарлаад.

Утааны сонсголын ажилд Байгаль орчны Байнгын хорооны гишүүд болон утааны ажлын хэсгийн гишүүд оролцох ёстой ажил юм. Ирц нь Байгаль Орчны Байнгын Хорооны Гишүүдээр бүртгэгдэж эхлэх учиртай.

Тойрогтой гишүүд тойрогтоо ажиллаж байгаа, тойргийн биш ч холбогдох байнгын хороо ажлын хэсгийн хурал уулзалт ажлууд тасралтгүй явагдаж байгаа.

Өчигдрийн хурлаар 2008 оноос хойш хотын дарга байсан бүх хүмүүсийг сонсголд байлцуулах хүсэлт гаргасан. Атал, нэг иргэн би л хамар дороо хагархайтай гэсэн шиг хурал бүр дээр аргументгүй хий хараахаас цаашгүй хэр нь 126н гишүүний 110н лавтай байхгүй хуралд намайг нэхэж гэнэ.

Хэний юуны захиалгаар яагаад жүжээд яваа нь илт.

Би энэ сонсголд суух үүрэг хүлээгээгүй харин бусад ажлын хэсгийн хурлуудын завсраар суугаад иргэдээ төлөөлөөд үг хэлээд байхад одоо номхон тэмээ болгоно гэж бодвол андуурал шүү" гэв.

Б.Баярбаатар: Утааны асуудалд аудитаар баталгаажиж, шалгагдсан үнийн дүнд анализ хийхэд 295 тэрбум төгрөгийн зөрчилтэй, 1.7 их наяд төгрөг зарцуулсан байна
Б.Баярбаатар: Утааны асуудалд аудитаар баталгаажиж, шалгагдсан үнийн дүнд анализ хийхэд 295 тэрбум төгрөгийн зөрчилтэй, 1.7 их наяд төгрөг зарцуулсан байна
 
Д.Рэгдэл: Бүх зуухнуудыг шалгаж, заримыг нь солих хэрэгтэй. Жаахан мөнгө гарна л биз
Д.Рэгдэл: Бүх зуухнуудыг шалгаж, заримыг нь солих хэрэгтэй. Жаахан мөнгө гарна л биз
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!