Б.Жаргалан: Таамгаар хүмүүсийн нэр хүндэд халдмааргүй байна, П.Сайнзориг гишүүн ээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Жаргалан нарын хооронд маргаан дэгдэв. Тодруулбал П.Сайнзориг "Д.Үүрийнтуяа, Н.Пунцаг мэтээр том төслүүдийг хянуулна гэж байхгүй. Хамтарсан ч гэсэн зарчимтай байя" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Таамгаар хүмүүсийн нэр хүндэд халдмааргүй байна, П.Сайнзориг гишүүн ээ. Тэнд ямар ч хувь хүний нэр байхгүй. Та нар гуравдагч улсын шүүхийн нэрийг барьж хувь хүний нэр төрд ХАЛДАХАА болиорой" гэлээ.

Зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 айл байна
Зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 айл байна
 
С.Бямбацогт: Миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй. Хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно
С.Бямбацогт: Миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй. Хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!