УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "УРАНЫ төслийг гацааж, авлига авсан хүн ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын Газрын дарга хийж ч байх шиг. Маш олон асуудалд орсон хүн "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-н Бүтээмж хяналтын захирал болсон ч байх шиг.
Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтарч болно. Гэхдээ ЗАРЧИМТАЙ байя. Д.Үүрийнтуяа, Н.Пунцаг мэтээр том төслүүдийг хянуулна гэж байхгүй" гэх байр суурийг илэрхийлсэн юм.