Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Боловсролын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болж, салбарын мэдээлэл, танилцуулгуудыг сонсон санал солилцлоо. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт, нийслэл дэх уурын зуухтай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн талаар хэлэлцэв.

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 154 захирал ажиллаж байгаагаас 20-той нь зөвшилцөж байгаа бол нэг сургуулийн захирлыг шилжүүлэхээр шийдвэрлэж, дөрвөн сургуулийн захирлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж байна. Шилжүүлэн ажиллуулах үнэлгээг тодорхой болгож, хурдтай ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.

Улаанбаатар хотын 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашигладгаас дөрвөн сургуулийг энэ онд хийн түлшинд шилжүүлэхээр төсөвт тусгажээ. Энэ чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн зургаан сургууль, таван цэцэрлэгт халаалтад зарцуулж буй зардлын судалгаа хийж, газрын гүний дулаан, цахилгаан, хийн халаагуур гэсэн халаалтын шийдлүүдийн ашиглалтын зардлын тооцоо судалгааг гаргасан байна.

Судалгаанд үндэслэн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхдээ олон улсын байгууллага, АННОАТ-ын нэг хувийн хөнгөлөлт, санхүүгийн түрээс гэсэн хэлбэрүүдийг сонгох боломжтой хэмээн үзжээ. "АННОАТ-ын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй" гэж Боловсролын сайд П.Наранбаяр онцлов.

Ж.Батжаргал: Гурилын импортын татварыг сүр дуулиантай ТЭГЛЭСЭН. Үр дүнд нь тариалалт, үйлдвэрлэлтээ 20 хувиар УНАГАЛАА
Ж.Батжаргал: Гурилын импортын татварыг сүр дуулиантай ТЭГЛЭСЭН. Үр дүнд нь тариалалт, үйлдвэрлэлтээ 20 хувиар УНАГАЛАА
 
ЗГ: “14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын төсөл зэрэг 27 асуудлыг хэлэлцэж байна
ЗГ: “14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын төсөл зэрэг 27 асуудлыг хэлэлцэж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!