Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батжаргал: Гурилын импортын татварыг сүр дуулиантай ТЭГЛЭСЭН. Үр дүнд нь тариалалт, үйлдвэрлэлтээ 20 хувиар УНАГАЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Гурил, тэжээлийн импортын татварыг сүр дуулиантай ТЭГЛЭСЭН. Үр дүнд нь тариалалт, үйлдвэрлэлтээ 20 хувиар УНАГАЛАА. Үнийн БУУРАЛТ чинь хүссэн хэмжээнд очсонгүй. Үүнд ямар шийдэл байна" гэх асуултыг тавьсан юм.

Харин ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн "Импортын татварыг тэглэснээр гурилын үнэ буураагүй. Импортын хэмжээ л нэмэгдсэн" гэлээ.

УАШТ: Б.Мөнхнар анх удаа УЛСЫН АВАРГА боллоо
УАШТ: Б.Мөнхнар анх удаа УЛСЫН АВАРГА боллоо
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 15 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 15 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.