МАН БҮЛЭГ: 4 асуудлыг хэлэлцэж, байнгын хороо болон чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын 4 дүгээр багц ажил болон магадалшгүй бусад ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл, “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл”, “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” зэргийг хэлэлцэж үзэл баримтлалын хүрээнд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж шийдвэрлэлээ.

Мөн “Хүний эрх, жендерийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ үр дүн болон санал зөвлөмж”-ийн талаарх танилцуулга, мэдээллийг сонссон байна.

БАЙР СУУРЬ: НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах нь улсын төсөвт хүндрэл учруулах, тогтолцооноосоо ухарсан шийдвэр болно
БАЙР СУУРЬ: НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах нь улсын төсөвт хүндрэл учруулах, тогтолцооноосоо ухарсан шийдвэр болно
 
Маргааш Улаанбаатарт -5 хэмийн хүйтэн
Маргааш Улаанбаатарт -5 хэмийн хүйтэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!