Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт явагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн онцгой байдлын газраас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж эхэллээ. Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ хяналт шалгалтын ажлын удирдамж гарган Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нараар батлуулан хяналт шалгалтын ажлыг өчигдрөөс эхлүүлжээ. Шалгалтын ажиллагаа 14 хоног үргэлжлэх юм байна.

Хяналт шалгалтаар төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 210 мянга орчим айл өрх, тусгай зөвшөөрөлтэй болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан зохион байгуулах аж.

БШУЯ: Сурагчдын амралтын хугацааг өөрчлөөгүй
БШУЯ: Сурагчдын амралтын хугацааг өөрчлөөгүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ