Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Сурагчдын амралтын хугацааг өөрчлөөгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн эсэх талаар БШУЯ-наас тодрууллаа. Тус яамнаас "Сурагчдын амралтыг хойшлуулсан зүйл байхгүй. Арванхоёрдугаар сарын 21-нээс амрах хэвээрээ" гэсэн хариулт өглөө.

Сануулахад, Засгийн газрын есдүгээр сарын 14-ний хуралдаанаар сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг хэвийн горимд шилжүүлсэн. Ингэхдээ сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 21-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 1 хүртэл амраахаар болсон билээ. 

Өөрөөр хэлбэл, энэ жил анх удаа хичээлийн жилийг 3 улиралтай явуулах бөгөөд хичээлийн өвлийн амралт 45 хоног буюу урт үргэлжилснээр томуу, томуу төст өвчнөөс сэргийлнэ гэж үзэж байгаа юм.

Ковид 19-ийн эсрэг вакцин худалдаж авах 50 сая ам.доллар бэлэн байгаа
Ковид 19-ийн эсрэг вакцин худалдаж авах 50 сая ам.доллар бэлэн байгаа
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.