2020.11.02-ны байдлаар цар тахал дэлхийн 216 улс, газар нутгийг хамарч нийт 46 сая 860 мянгаас дээш хүн халдвар авч, 1 сая 200 мянга гаруй хүн нас барж, 33 сая 700 мянга гаруй хүн эдгэрсэн. Цар тахлын улмаас 54 улс дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоосон, 95 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагааг хязгаарласан, 91 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан. Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь хамгийн үр дүнтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон.
Дэлхий нийтийг цочироож буй Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг хэд хэдэн улсад бүтээж, туршиж буй ч ДЭМБ-д бүртгүүлж, үйлдвэрлэж эхэлсэн орон одоогоор байхгүй байна.
эрэв цар тахлын эсрэг вакцин амжилттай туршигдаж, үйлдвэрлэгдэж эхэлбэл манай улс худалдан авахад зориулан 50 сая ам.долларын санхүүжилтийг Сангийн яам шийдэж байгаа юм байна. Вакцин худалдаж авах орнуудын дөрөвдүгээрт манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгсөн байгаа учраас түргэн шуурхай ажиллах боломж бүрдэж байгаа гэпгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.