Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Тусгаалалтын 21 хоногийг яаж тооцож гаргасан бэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын асуудлаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй түр хороо УИХ-д байгуулагдан ажиллаж байгаа. Тус түр хорооны ээлжит хурал өнөөдөр болсон.

Гэтэл хурлын үеэр санал хэлсэн зарим гишүүд цар тахлын талаар ойлголтгүй байгаа нь харагдлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийд 21 хоногийн тусгаарлалттай улс орон алга байна гээд тусгаарлалтын 21 хоногийг яаж тооцож гаргасан талаар асуулт асуусан.

Энэ талаар ЭМЯ-нд байгуулагдсан баг хэвлэлийнхээ хурлын үеэр өдөр бүр ярьж байгаа. Хөл хорионы 14 дэх хоногоос хойш тус вирусын халдвар илэрсэн учраас 21 болгосон гэдгийг мэдэхгүй хүн цөөн.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулахдаа, дэлхийн улс орнуудад 14 хоногоос дээш хугацаанд халдвар илэрч буй учир тусгаарлалтын 21 хоногийг мөрдөж байгаа талаар тоо баримттай танилцуулав. Тэрбээр мөн “21 хоногийн тусгаарлалт нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно” гэлээ.

Х.Болорчулуун гишүүн Ковид-19 цар тахлыг дотооддоо алдаагүй гэдэгт итгэдэггүй
Х.Болорчулуун гишүүн Ковид-19 цар тахлыг дотооддоо алдаагүй гэдэгт итгэдэггүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд