Олон сар үргэлжилсэн ойн түймрийн улмаас коала баавгай ховордсон амьтдын тоонд багтаж магадгүй болоод байна гэж Австралийн Байгаль орчны яамны сайд Сьюзан Лей мэдэгдлээ.
Коала баавгай 2012 оноос хойш “эрсдэлд байгаа” гэж тооцогдоод байсан. Харин энэ статус нь улам дордох эрсдэлтэй байна.
“Олон коала баавгай амь үрэгдэж, түлэгдэж бэртсэн. Түймэр унтрах хүртэл баттай тоо баримтыг гаргах боломжгүй” гэж Лей мэдэгджээ.
Судлаачдын үзэж байгаагаар Өмнөд Австралийн Кенгеру арал дээр амьдардаг 50 мянган коала баавгайн хагас нь устсан байх магадлалтай аж.
Түймэрт өртөж буй амьтдад зориулж 50 сая австрали доллар төлөвлөөд байна.
Төсөвлөгдсөн мөнгөний тал нь амьтны хүрээлэн, зэрлэг амьтан хамгаалах байгууллага, эмнэлэгүүдэд очих бол, үлдсэн нь урт хугацааны нөхөн сэргээлтэнд ашиглагдах юм.