Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс крипто валютыг хэрэглээнд нэвтрүүлнэ

Огноо
Унших
3 минут 25 секунд

Олон улсад нэртэй эдийн засгийн томоохон сайт болох themarketperiodical.com сайтад Монгол улс банкны крипто үйлчилгээг нэвтрүүлж буй талаар мэдээлжээ. Тус мэдээ нь:

  • Худалдаа Хөгжлийн Банк иргэдэд крипто үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байна.
  • Энэхүү гэрээнд Худалдаа Хөгжлийн Банк, БНСУ-ын Делио Хавагрийд, Хексланд зэрэг гурван тал гарын үсэг зурав.

Монголчууд Худалдаа Хөгжлийн Банк (ХХБ) -аар дамжуулан криптовалюттай харьцах хэрэглээтэй болох нь. ХХБанк иргэдэд крипто үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байгаа бөгөөд хадгаламж, мөнгөн гуйвуулга, крипто хөрөнгийн менежмент болон зээлийг крипто үйлчилгээгээр дамжуулан иргэдэд хүргэх аж.

Монгол Улс 2018 оноос эхлэн криптовалюттай харьцаж байна. Тус улсын криптовалютын бирж 2019 оноос уг биржийг ажиллуулж эхэлсэн бөгөөд энэхүү биржээр дамжуулан криптовалютаас гадна илүү олон үйлчилгээг санал болгож байна.

Энэхүү гэрээг TDB банк, БНСУ-ын Делио Хавагрийд, Хексланд зэрэг гурван тал гарын үсэг зурсан ба гурван түнш нь бүгд криптовалютын арилжаанд нөлөөтэй байгууллага юм.

ХХБ нь Монгол Улсын Улаанбаатарт төвтэй арилжааны банк бөгөөд тус улсын хамгийн эртний, томоохон банкуудын нэг юм. 1990 оны 10 дугаар сард байгуулагдсан бөгөөд орон даяар нийт 50 салбартай.

Монголчуудад криптовалютыг санал болгож буй түнш нь Өмнөд Солонгосын "Делио Хавагрийд" технологийн компани юм.  "Samsung"-ийн хуучин хөгжүүлэгчдийн үүсгэн байгуулсан blockchain компани "Hexland"-ийн мэдээлснээр шинэ холбоонд нэгджээ.

Монголын банк нь манай 400 гаруй компаниудтай хамтран ажилладаг бөгөөд төслийн зээл, санхүүгийн зөвлөгөө өгөх, худалдааны зээл гэх мэт олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Үүгээр дамжуулан корпорациуд, ЖДҮ эрхлэгчид, жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд санхүүгийн чухал шийдлүүдийг санал болгодог. Тус банк нь Монголын компаниудын хэрэгжүүлж буй олон ногоон төслийг санхүүжүүлсэн.

Монголын ард түмэнд үйлчилгээгээ эхлүүлэхээр бэлдсэн виртуал санхүүгийн зах зээлийн мэдлэгийг боловсруулж байна. Гэсэн хэдий ч үйл ажиллагаа эхлэх өдрийг хараахан товлоогүй байна. 

Сүүлд гарсан Өмнөд Солонгосын томоохон банкны талаарх мэдээнд, Шинхан банк LG-ийн blockchain arm LG CNS-тэй хамтран Өмнөд Солонгосын ард түмэнд дижитал валютын платформ санал болгожээ. БНСУ-ын жишгийг дагаж, Монгол Улс мөн крипто мөнгөний хэрэгсэл болох гүйлгээний шинэ горимд шилжиж, улс орны санхүүгийн чадавхад түлхэц өгөхийг эрмэлзэж байна. 

Олон нийтийн сүлжээ нь аж ахуйн нэгжүүдийн хоорондох аюулгүй харилцаа холбоог бүрэн хангаж чаддаггүй. Иймээс хэрэглэгчийн хувийн мэдээлэлд гуравдагч этгээд нэвтрэх эрсдэл гардаг. Криптограф нь өгөгдөлд хэн нэгэн этгээд нэвтрэх эрхийг хязгаарладаг ба хэрэглэгчийн хувийн мэдээлэл өөрчлөгдсөн эсэхийг илрүүлэх арга замыг тодорхойлдог юм байна.

Орчуулсан: Б.Амарбаясгалан

Эх сурвалж: themarketperiodical.com 

www.ubn.mn

Ж.Ганбаатар: Монгол хэлний дүрэм 1949 оноос хойш өөрчлөгдөж, шинэчлэгдээгүй
Ж.Ганбаатар: Монгол хэлний дүрэм 1949 оноос хойш өөрчлөгдөж, шинэчлэгдээгүй
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.