Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркт газар хөдлөлтийн улмаас 79 хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

Туркийн баруун нутгийн Измир мужид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 79 болж нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын газар мэдээлжээ. Туркийн Онцгой байдлын газрын мэдээлснээр, шархадсан 962 хүнээс 743 нь эмнэлгээс гарсан бол үлдсэн 219 хүнд эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.

Баасан гаргийн үдээс хойш 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Самос арлаас баруун хойд зүгт 19 км зайтай газар Эгийн тэнгист бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл Афин, Истанбул хотуудад мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас Измир мужид 20 орчим байшин нурсан байна. Грекийн Неон-Карловаси хотод ч мөн байшин барилга сүйджээ.

Сноуден Оросын иргэн болохоор шийджээ
Сноуден Оросын иргэн болохоор шийджээ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.