Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сноуден Оросын иргэн болохоор шийджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 50 секунд

АНУ-ын Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Орос-Америкийн давхар иргэншил авахаар өргөдөл гаргаж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. "Олон жилийн турш эцэг эхээсээ хол байсны дараа эхнэр бид хоёр хүүгээсээ холдох өчүүхэн ч хүсэл алга. Ийм учраас хил хаалттай, цар тахлын үед бид АНУ, ОХУ-ын давхар иргэншил авахаар өргөдөл гаргаж байна" гэжээ

Сноуден 10 дугаар сарын сүүлчээр ОХУ-д хугацаагүйгээр оршин суух зөвшөөрөл авсан байна. Сноуден гадаадын удирдагчдын яриаг хууль бусаар чагнах, бичиж авах зэрэг АНУ-ын тусгай албаны цахимаар тагнах аргуудын талаарх нууц мэдээллийг 2013 онд олон нийтэд ил болгосон юм. Тэрбээр АНУ-ын Прокурорын байгууллагын мөрдөн шалгалтаас зугтаж, ОХУ зэрэг улс орнууд руу орогнох хүсэлт илгээсэн байна. 2014 оны наймдугаар сард ОХУ-д гурван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд хожим нь дахин гурван жилээр сунгуулсан юм. АНУ-д Сноуденийг тагнуулын тухай хуулийн хоёр зүйл заалтыг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд зүйл анги тус бүрээр хамгийн багадаа 10 жил хоригдох ял авч магадгүй байна. АНУ-ын засаг захиргааны албан тушаалтнууд Сноуденийг урвагч гэж үздэг бөгөөд үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан учир түүнийг уучлахгүй гэдгээ удаа дараа мэдэгджээ.  

Д.Сумъяабазар: Бид шат шатандаа нэг бодлого барьж ажиллах ёстой
Д.Сумъяабазар: Бид шат шатандаа нэг бодлого барьж ажиллах ёстой
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.