Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Үндсэн хуулийн дугуйлан нээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Монгол Улсын иргэн бүрийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхээр “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Үндсэн Хуулийн дугуйлан нээжээ. Дугуйланд Монгол Улсын иргэн бүр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж. Энэ талаар өнөөдөр дээрх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой энэ сарын 26-нд болохтой холбогдуулан “Үндсэн хуулийн дугуйлан”-г санаачилж байгууллаа. Дугуйланг нээснээр иргэд эрх зүйн боловсролтой болж, хуулийн дагуу төр засагт шаардлага тавьдаг болно. Шударга нийгмийг бүтээхийн тулд энэхүү дугуйланг байгуулж байна.

Эхний ээлжинд сургагч багш нарыг бэлтгэнэ. Дараа нь 21 аймаг, 331 суманд хүрээгээ тэлж, 330 дугуйлан байгуулахаар төлөвлөж байна. Сургагч багш нарын сургалтыг 2021 оны нэгдүгээр сарын 7 буюу бямба гарагт 11.30 цагаас эхлүүлнэ. Мөн зорилтот бүлэг буюу сэтгүүлчид, олны танил хүмүүс, улс төрийн намын удирдагчдын дунд сургалт зохион байгуулна. Дугуйлангийн албан ёсны нээлтийг энэ сарын 26-нд Чингис зочид буудалд хийхээр товлосон” хэмээлээ.

VIII Богд тэнгэрт хальсны дараа, жил гаруй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Анхны Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-нд баталсан байна.  Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласнаараа түүхэн онцлогтой. Өнөөгийн шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол Улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьжээ.

Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй байдлыг зогсоох олон улсын өдөр
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй байдлыг зогсоох олон улсын өдөр
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.