Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй байдлыг зогсоох олон улсын өдөр

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 23 секунд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” өнөөдөр /2020.11.02/ тохиож байна.

Сүүлийн арван жилийн дотор 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан олон нийтэд мэдээлэл хүргэхээр ажиллаж байхдаа амиа алджээ. Хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдийн 90 хувь нь хуулийн хариуцлага хүлээдэггүй гэсэн судалгааг “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” гаргасан байна. Энэ нь НҮБ-ын анхаарлаа хандуулах гол асуудлын нэг болж, улмаар 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар уг өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 02-нд тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол батласан. Тогтоолоор сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад нэгдсэн хяналт тавихыг ЮНЕСКО-д үүрэг болгожээ.

Энэ өдөр НҮБ-ын гишүүн улсуудыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамгаалах, аюулнүй орчин бүрдүүлж өгөхийг уриалдаг байна. Ирак, Сомали, Филиппин, Мексик, Орос, Колумб, Сири, Бразиль зэрэг орон сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оноодоггүй гэсэн үзүүлэлтээр тэрүүлжээ.

Зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
Зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.