Чехэд сүүлийн долоо хоногт 100 мянган хүнд ногдох коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралтын тоо 11 буюу хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, энэ үзүүлэлтээр нэгдүгээрт бичигдлээ.
Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн мэдээлснээр, энэ үзүүлэлтээр Чехийн араас Андорра, Бельги, Армени, Черногор бичигдсэн байна.
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Чехэд халдварын 335 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас 3.2 мянган хүн нас баржээ. Тус улсад 10 дугаар сарын 5-наас онцгой байдлын дэглэм үйлчилж байгаа бөгөөд дэглэмийг 11 дүгээр сарын 20 хүртэл сунгасан байна. Сургуулиуд, нийтийн хоолны газрууд болон бусад газрыг хаажээ.