Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“U Money” картаа гар утаснаасаа цэнэглэдэг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Иргэд нийтийн тээврээр зорчих “U Money” картаа гар утаснаасаа цэнэглэдэг боллоо. Гар утсандаа олон улсын стандарт бүхий “Hi-pay wallet” апликэйшн татан авч, дурын банкны картаа холбож цэнэглэхээс гадна хэрэглээний түүхээ харах, үлдэгдэл шалгах боломжтой. Үүний тулд ямар нэг шимтгэл, хураамж төлөхгүй юм.

“Дэлхий дахиныг хамарсан “Сovid-19” цар тахал болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирал эхэлж байгаа тул иргэдийг нийтийн тээврээр аюулгүй, шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэхэд карт цэнэглэх үйлчилгээг хялбар болгосныг “Улаанбаатар смарт карт” компанийн Ерөнхий захирал Шин Дун Ү өнөөдөр /2020.11.02/ хэвлэлийнхэнд мэдээллээ.

Түүнчлэн, U money картаа утаснаасаа цэнэглэсэн хэрэглэгч бүрт автобусанд бүтэн жилийн турш үнэгүй зорчих эрхээр шагнах сугалаат аян зарлаж байна. Долоо хоног бүр 5 азтан шалгаруулж, нийт 10 долоо хоногийн турш 50 хүнийг азтанаар тодруулна. Нийслэл хотод давхардсан тоогоор өдөрт 650-700 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг статистик тоо бий. Нийтийн тээврийн автоусаар үйлчлүүлэх зориулалттай “Улаанбаатар смарт карт” ХХК пластик картыг одоогоор 2,3 сая хэвлэснээс 1,3 сая нь идэвхтэй хэрэглэгдэж байна. Карт уншигч төхөөрөмжийг 1300 автобусанд байршуулж, банкны ПОС, хүнсний дэлгүүр зэрэгт карт цэнэглэх 1000 гаруй цэг ажиллаж байна.

 

 

"Боломжийн үнэтэй" пүүзний магнат Шак
 
МАК-ийн улс, орон нутагт төлсөн татвар, хураамж ₮4.8 их наядыг давжээ
МАК-ийн улс, орон нутагт төлсөн татвар, хураамж ₮4.8 их наядыг давжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.