Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто ослын улмаас 56 настай эрэгтэй гэмтэж, 44 настай эмэгтэй нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Төв аймаг, Баян сум Өгөөмөр хоёрдугаар баг зам тээврийн осол гарч хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байгааг гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг 18:25 цагт авчээ.

Багахангай дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн 80 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчдыг очиход, "Bongo3" загварын автомашин, "Prius"-тэй мөргөлдөж "Bongo3" загварын автомашины жолооч 56 настай О-ийн зүүн хөл хугарч, Prius-ийн зорчигч 44 настай, эмэгтэй А нас барсан байжээ. Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан талийгаачийн цогцсыг 20 минут ажиллан гаргаж, Төв аймгийн Баян сумын хэсгийн төлөөгч Цагдаад хүлээлгэж өгсөн байна.

Ам.доллар  3470 төгрөгтэй тэнцэв
Ам.доллар 3470 төгрөгтэй тэнцэв
 
Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ
Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.