АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд 15 нь “ЦЭВЭР“ зааж, УЛААНБААТАР УТААГҮЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09.15 цагийн байдлаар Налайх, Бөхийн өргөө орчимд хамгийн бага бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт 19-20 байна.

Харин Яармаг, нэгдүгээр хороолол орчимд хамгийн их бохирдолтой буюу 79-93 байна. Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд ихэнх байршилд агаарын чанар сайн буюу цэвэр хэмээн зааж, УЛААНБААТАР УТААГҮЙ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГА ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

“Найман шарга“ валют арилжааны төвд нэг ам.доллар 3455 төгрөгтэй тэнцэж байна
“Найман шарга“ валют арилжааны төвд нэг ам.доллар 3455 төгрөгтэй тэнцэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!