Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын ажилтнууд коронавирусийн халдвар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

НҮБ-ын ажилтнууд халдвар авснаар энэ долоо хоногт төлөвлөгдсөн биечилсэн бүх уулзалтыг цуцалжээ. Ерөнхий ассамблейн ерөнхийлөгч Волкан Бозкир НҮБ-ын гишүүн 193 орон дахь төлөөлөгчдийн газар руу захидал илгээн уулзалтуудыг цуцалснаа мэдэгдсэн байна. НҮБ-ын эрүүл мэндийн баг халдварын голомтыг илрүүлэхээр ажиллаж байгаа аж. Тус байгууллагын таван ажилтан халдвар авсан нь тогтоогдсон талаар гишүүн орнуудаас мэдээлжээ. Одоогоор аль улс дахь ямар ажилчид халдвар авсныг нууцалж байна.

Улмаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Нью-Йорк дахь уулзалтаа цуцалжээ. Тус уулзалтаар Конго улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг сунгах санал хураалтыг явуулах ёстой байв. Одоогийн байдлаар НҮБ-ын олонх ажилчид гэрээсээ ажиллаж байгаа юм. НҮБ-ын төв байранд ажилладаг хүмүүсийн дөнгөж 40 хувь нь л албан газартаа ирж ажиллаж байгаа гэв.

Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна
Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна
 
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.