Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.

Шүүх хурал 10:00 цагаас эхэлсэн бөгөөд одоогоор илтгэгч шүүгч хэргийг дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Хэргийг НПГ-аас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1-т зааснаар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, мөн энэ хуулийн  251 дүгээр зүйлд зааснаар эрүү шүүлт тулгах зэрэг зүйл заалтыг үндэслэж  Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Дээрх нэр дурдсан хүмүүсийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байна.

Өсвөрийн шатарчид улсын аваргын төлөө өрсөлдөж эхэллээ
Өсвөрийн шатарчид улсын аваргын төлөө өрсөлдөж эхэллээ
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.