Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголчуудын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага, БНСУ-аас 5.4 дахин бага байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоо хамтран үндэсний бүтээмжийн үзэл баримтлалыг тодорхойлж, үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилго бүхий БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ чуулганыг өнөөдөр /2024.12.17/ зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байна. Хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс шууд хамааралтай. Манай улсад уул уурхай, мэдээлэл технологийн салбар хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байна.

Тиймээс бүтээмжийн хувьслыг өрнүүлж,төр, хувийн хэвшлийн бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалт, арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ. Оюуны хөдөлмөрийг дэмжиж, цахим болон зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүх түвшинд баримталсан зохистой ажлын байрыг бий болгож, бүтээмжийн экосистемийг бий болгохоор төлөвлөн ажиллана.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог сэргээн байгуулах асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна