БНСУ”ын “Everland” тоглоомын газарт байрлах 56 метр өндөр бөгөөд дэлхийд өндрөөрөө 2-т бичигддэг “T-express” галзуу хулгана энэ сарын 25-нд ажиллаж байгаад гэнэт зогсож, эвдэрснээр засварт оржээ.
Галзуу хулгана зорчигчидоо суулгаад дээшээ өгсөж байх үедээ зогссон учир азаар хүн бэртэж гэмтээгүй байна. Хэрвээ уруудаж байхдаа эвдэрсэн бол олон хүний амь нас хохирох байсан хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Тус галзуу хулганы хурдны дээд хэмжээ 104 км бөгөөд 2008 оны гуравдугаар сарын 18нд ашиглалтанд орсон байна. Нийт хэмжээ нь 1641 метр. Гаднаас аялал зугаалгаар ирсэн хүмүүс заавал энэ тоглоомд сууж үзэхийг хүсдэг байна. Тиймдээ ч амралтын өдрүүдэд галзуу хулганад суух гэж олон цагаар хүлээдэг аж.