Амралтын өдрүүдэд Богдхан ууланд тогтмол 600-700 хүн алхалт хийдэг байна. Тэгвэл нийслэлчүүдийн гол төлөв агаарт гарч, амралтаа өнгөрүүлхээр зорьдог газруудын нэг болох Богдхан уул руу гарахад монгол иргэн 300 төгрөг, гадаад иргэн 3000 төгрөг төлдөг болжээ.
Жилийн дөрвөн улиралд хүний хөл тасардаггүй энэ тусгай хамгаалалттай газар элэгдэж моддын үндэс цухуйн, хүмүүс замаас хазайн ил задгай бие засах үзэгдэл их гардаг аж.
Тиймээс иргэдээс авах хураамжийг богд уулын аяллын замын тохижилт, камержуулалт, био жорлон хийхэд зарцуулах юм байна.
Богдхан уулын гурван аманд нийт 29 байгаль хамгаалагч ажиллаж байна.