Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Коронавируснээс урьдчилан сэргийлэх эмүүд

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

Вирусны эсрэг эм болох умифеновир, мөн рекомбинант интерферон (IFN) -алфаг хүн амын тодорхой бүлэгт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах боломжтой хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны коронавируснээс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга зүйн зөвлөмжийн шинэ хувилбарт дурджээ. 

“Насанд хүрсэн хүмүүс ”COVID-19”-с урьдчилан сэргийлэхэд зориулж ИФН-альфа дусал юмуу цацлагыг эсвэл "Умифеновир"-г хэрэглэж болно. Түүнчлэн гидроксихлорохин эсвэл ИФН-альфаг хамрын дусаалга хэлбэрээр умифеновир эмтэй хавсран хэрэглэх нь коронавирусээр халдварласан өвчтөнтэй шууд хавьтлын үед урьдчилан сэргийлж чадна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Коронавирусний халдварт өвчний тохиолдол нэмэгдэж, улс орны нутаг дэвсгэрт тархалтын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан эмнэлгийн ажилтнууд зэрэг хүн амын тодорхой бүлэг урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр эмийг хэрэглэвэл зохистой гэдгийг зөвлөмжид дурджээ.

“Жирэмсэн эхчүүд хадварт өвчнөөс эмээр урьдчилан сэргийлэхийн тулд рекомбинант ИФН-альфаг зөвхөн хамрын дусаалга хэлбэрээр хэрэглэх боломжтой” хэмээн баримт бичигт мөн дурдсан байна.

Дуучин Ука анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ
Дуучин Ука анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.