Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Огноо
Унших
1 минут 10 секунд

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа.

Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийг арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн засварлах үүрэг даалгаврыг гүйцэтгэгч нарт өгсөн. Үүний дагуу нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлийг наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд хийсэн. Тус ажлын хүрээнд 1.6 км авто замыг шинэчилж, явган зам, дугуйн замын ажлыг гүйцэтгэж дууслаа” гэсэн юм.

Хан-Уул дүүрэгт цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүрэгт цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт зохион байгуулагдлаа
 
Б.Пүрэвдорж: Гишүүдэд тэтгэмж олгох заалтыг гэнэт гаргаж ирж байгаа нь 1-р сарын 11-нд болох ЖАГСААЛТАЙ холбоотой. Өнгөрсөн хугацаанд гарын 10 хуруунд багтах хүмүүс л энэ тэтгэмжийг авсан байх