О.Алтангэрэл: Хэрэггүй олон зүйлээс төсөв хасахын оронд цагдаа, дотоодын цэргийн орон тоог хасаж хэмнэх гэнэ. Салбарын сайдын хувьд ийм зүйлтэй эвлэрэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 41 секунд

Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Тэгвэл Хууль сахиулах салбарын төсвийг танах саналыг Төсвийн ажлын хэсгээс оруулж ирсэнийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл эсэргүүцэж, байр сууриа илэрхийлээ. Тэрбээр,

"Төсвийн ажлын хэсгийнхэн маань сайхан санаачлагууд гаргажээ. Гэхдээ попорч байснаараа тэр санаачлагуудаа хэрэгжүүлэхдээ хэрэггүй зардлуудаас танахын оронд хууль сахиулах байгууллагын хуулиар хүлээсэн орон тоог бүхэлд нь хасах юм байх.

Цагдаагийн байгууллага өнөөдөр 6000 гаран орон тоо дутуу, шийдвэр гүйцэтгэх байгууллага 1800 дутуу. Эдгээр дээр бусад байгууллагын шаардлагатай орон тоог нэмвэл 8500 орчим. Үүнээс 1700 орон тоог нэмье гэснээс бид санаачлагаараа 500-г нь хасъя гэсэн санал гаргаад байтал нөгөө ажлын хэсэг нь 100 хувь хасах юм гэнэ. Тэрийгээ бас гоёор тайлбарлачихжээ.

Попролтынхоо төсвийг өөр хэрэггүй өчнөөн зүйлээс хасахын оронд цагдаа, дотоодын цэрэг, хууль сахиулахынхны орон тоог хасаж гаргах юм гэнэ. Нөгөө яриад байсан олон хэрэггүй зүйлээ үлдээх юм байх. Үүний төлөөс нь иргэдийн аюулгүй байдал, хүний эрх, хууль сахиулах үйл ажиллагаа болох юм байна.

Хамгийн их томилолтоор явдаг цагдаа, хилийн цэргийн дотоод томилолтыг бусадтай нь хамт 50 хувиар хассан, хамгийн их цаас хэрэглэдэг хуулийн байгууллагуудын бичиг хэргийн зардлыг 50 хувиар хасчихсныхаа дараа шүү дээ.

Салбарын сайдын хувьд ийм зүйлтэй эвлэрэхгүй. Цэргийнхээ хоолыг булаалгаад өөрөө жаргадаг жанжин гэж байхгүй. Эрхэм гишүүд маань төсвийн байнгын хороо, нэгдсэн чуулганд эрэмбэ, хэрэгцээнд үндэслэсэн шийдвэр гаргана гэж найдна. Энэ салбарын олон мянган мөрдөстөнгүүд эх орондоо, ард түмэндээ тангарагаа өргөөд зүтгэдэг юм шүү. Тангарагтай гээд бүү дорд үзээрэй.

Жишээ болгож дотоодын цэргийн нэмэгдэх орон тооны жагсаалтыг хавсаргав. Ганцхан Улаанбаатарын биш орон нутгийн иргэд ч цэвэр усны хангамжаа хамгаалуулах эрхтэй. Орон нутгийн цэвэр усны хангамжийн аюулгүй байдлыг хамгаалахаар төлөвлөж буй дотоодын цэргийн орон тоо" гэжээ.

Бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт харилцан бие биеэ дэмжин ажиллана
 
Ж.Галбадрах: Ирээдүйн Монгол орон хөгжье гэвэл хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй
Ж.Галбадрах: Ирээдүйн Монгол орон хөгжье гэвэл хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!