Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүс нутаг болон олон улсын үйл хэрэгт харилцан бие биеэ дэмжин ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү Бүгд Найрамдах Филиппин Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа Арнолд К.Фортин, атташегийн туслах хурандаа Майкл Рамил Мартинэз Кабусас нарыг хүлээн авч уулзлаа. /2024.12.09/

Уулзалтаар талууд манай хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд санал солилцлоо. Монгол, Филиппиний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг талууд цохон тэмдэглэв.

Монгол, Филиппин хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Батлан хамгаалах яамны зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ уулзалтын төгсгөлд Хурандаа Т.Наранхүү илэрхийллээ.

Манай цэргийн ангиудын нийтлэг төрх ийм л байна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.