Ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжит бүх хувилбарыг судалж, хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг батлуулж, иргэдээ орон сууцжуулах бодлого дэвшүүлэн ирэх 4 жилд 150 мянган орон сууц барихаар төлөвлөсөн.

Орон сууцны ипотекийн зээлд анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчид зэрэг ЗОРИЛТОТ БҮЛГЭЭ ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦАНД хамруулахаар төлөвлөж байна.

Дээрх зорилтоо хэрэгжүүлэхэд Хуримтлалын сан, улсын төсөв, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж зэрэг гадаад дотоод бүхий л нөөц боломжоор ипотекийн зээлийн санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Чанартай, хямд үнэтэй орон сууц барихад, уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой уялдуулан хамтран ажиллах боломжийн талаар судалж үзэхийг элчин сайдаас хүслээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хот төлөвлөлттэйгөө уялдуулан орон сууцжуулах нэгдсэн төлөвлөлтөө гарган, элчин сайдад танилцуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд барьсан.

Үүнд сэргээн засах, хөдөлгөөн засал, зэрэг нарийн мэргэшлийн эмч, сувилагч нараа чадавхжуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Бүтээмжийн хувьсгалаас өндөр цалингийн тогтолцоо руу шилжинэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!