Нийтийн өргөдлийн "D-Өргөдөл" цахим системээр иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Тодруулбал иргэн Б.Мөнгөнхишиг өнгөрсөн 11-р сарын 25-нд "Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.
Тэгвэл өнөөдөр /2024.12.06/ 18:30 цагийн байдлаар тус өргөдөлд 70.841 иргэн нэгдэж, цахим гарын үсгээ зуржээ. Ингэснээр утааны сонсгол хийх асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!