Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Х.Нямбаатар даргатай холбогдсон. Нийслэлийн төсвөө батлаад, бидэнд хүргүүлэх болоогүй гэж ойлгосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Төсөв бүхэлдээ хүчингүй болсонтой холбоотойгоор орон нутгийн ИТХ руу бичиг явсан гэж ойлгож байгаа. Гэтэл өчигдөр Нийслэлийн ИТХ төсвөө баталсан гэх мэдээ яваад байна. Үүнийг гайхаад байна л даа. Яг одоо хэлэлцэж байгаа асуудал биш боловч цаг үеийн нухацтай асуудал учраас дурдахыг хүсэж байна. Яагаад улсын төсөв батлагдаагүй, төсөв ч үгүй сууж байхад нийслэлийн ИТХ төсөв хэлэлцээд баталчхаж байгаа юм. Юун дээр үндэслэж баталж байгаа юм бэ" гэх асуулт тавилаа

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Таны хэлж байгаа зөв. Бид төсөв дахин өргөн барьж байгаатай холбоотойгоор орон нутаг руу албан бичиг хүргүүлж байгаа. Тэгэхээр өөрөө удирдах түвшний орон нутгийн байгууллагууд дэд төсвөө баталчихсан байна, одоо яах вэ гэдэг ойлгомжгүй байдал дээр ямар ч хариу ирээгүй байгаа. Нийслэлээс ч хариу ирээгүй.

Х.Нямбаатар даргатай холбогдсон. Ер нь хуралдаад эхэлчихсэн юм байна. Батлаад, бидэн рүү хүргүүлэх хэмжээнд очоогүй юм байна гэж ойлгосон. Бидэнд энэ талаар ямар нэгэн албан ёсны тайлбар ирээгүй байгаа" гэх хариу тайлбарыг өглөө.

Ж.Баярмаа: Жил бүр зардал нь нэмэгддэг шилжин хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдийг шалгах хэрэгтэй
Ж.Баярмаа: Жил бүр зардал нь нэмэгддэг шилжин хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдийг шалгах хэрэгтэй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ