Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МОНИТА”-даа заавал үнэтэй бэлэг өгөх шаардлагагүй. Сэтгэл шингэсэн жижигхэн бэлгээр ч сэтгэгдэл төрүүлж, баярлуулж болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, баяр хөөр нэмэх догь санаануудын нэг бол яах аргагүй "Монита" юм. Хэнээс гэдгийг нь мэдэхгүй ч өглөө бүр ширээн дээр тань сэтгэл шингэсэн бэлэг хүлээж байх нь тухайн өдрийг илүү аз жаргалтай болгоход тусалдаг.

Өдөр бүрийг тань аз жаргалаар гийгүүлдэг энэхүү "Монита" тоглоомыг АНУ, Их Британи улсуудад "Secret Santa" хэмээн нэрлэн тэмдэглэдэг. "Монита" гэх нэршил нь Филлипин улсаас гаралтай гэнэ. Эрэгтэйг Монито эмэгтэй Монита хэмээдэг бөгөөд бусадтайгаа бэлэг солилцож, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гэсэн нэг л зорилготой энэ тоглоомыг хэзээ, хаана зохиосон нь тодорхойгүй байдаг.

Зарим улс орон энэ баярыг хийхийг хориглодог. Учир нь Турк, Иран гэхчлэн лалын шашинтай улсууд "Монита"-гийн баярыг хэрэгжүүлбэл сөрөг үр дагавар хэтэрхий олон байх болно хэмээн тодорхойлжээ.

Манай улсын тухайд ихэвчлэн шинэ жилийн баяраар байгууллага хамт олон найз нөхдийнхөө хүрээлэлд монита зарлаж, бэлэг солилдог. Тэр ч утгаараа жил бүрийн 12 дугаар сард өөрийн сугалсан Монитадаа юу өгөх үү, таалагдах болов уу гэх бодол хүн бүрийн толгойд эргэлддэг. Магадгүй та ч яг одоо өнөөдөр маргааш монитадаа юу өгөх талаар бодож суугаа байх. Танд л гэж зөвлөхөд та хэнийг ч сугалсан бай, түүнд гарцаагүй таалагдах мэдрэмжтэй бэлгүүдээс сонголтоо хийгээрэй. Энэ нь заавал үнэтэй бэлэг байх шаардлагагүй. Түүний хийдэг ажил, онцгой содон зан төрх, хувь хүний онцлогт нь тохирсон сэтгэл шингэсэн жижигхэн бэлгээр ч сэтгэгдэл төрүүлж, баярлуулж болно.

М.Нарантуяа-Нара: 50-100 хувь танасан хөтөлбөрт нь ГАНЦ ЭМЭГТЭЙ сайдынх нь төсөв багтсан. Та нарын ЗОРИГ чинь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд л гарч байна
М.Нарантуяа-Нара: 50-100 хувь танасан хөтөлбөрт нь ГАНЦ ЭМЭГТЭЙ сайдынх нь төсөв багтсан. Та нарын ЗОРИГ чинь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд л гарч байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ