АН: Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулахыг дэмжихгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2024.11.25/ мэдээлэл хийлээ.

---------------------

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Улс төрийн намын тухай хууль өнгөрсөн 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан. Үндсэн хэрэгжилт нь 2025 оны нэгдүгээр сараас эхэлнэ. Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсад болж бүтэхгүй байгаа олон асуудлын үндсэн том шалтгааныг улс төрийн намууд гэж үзэж ирсэн. Намуудын ил, далд санхүүжилт, дотоодод нь ардчилал алга. Намуудад авлига маш их байна. Энэ бүгдийг залруулах үндсэн аргыг Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт гэж үзсэн. Гэтэл жилийн дараа уг хуулийн хэрэгжилтийг 2027 оны наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулна гэдэг дээр бүлгийн олонх гишүүд хойшлуулахыг дэмжээгүй. Бүлгийн гишүүд бид хуулийн дор амьдрах ёстой болохоос хуулийг өөрсдөдөө зориулж тааруулж амьдрах ёсгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг АН-ыг бүлэг дэмжсэнгүй.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!