Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто ослын улмаас 20-38 насны гурван эрэгтэй төмөр хийцэд хавчуулагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хэнтий аймаг, Цэнхэрмандал сумын “Бор хужрын даваа” гэдэг газар өчигдөр /2024.11.17// 14:20 цагт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын 2 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.

Н.Учрал: 20 компанийн, 8 туз 72 гишүүнтэй бүтээмж сул ажилладаг мөртлөө жилд 600 гаруй саяыг урамшуулалд авдаг
Н.Учрал: 20 компанийн, 8 туз 72 гишүүнтэй бүтээмж сул ажилладаг мөртлөө жилд 600 гаруй саяыг урамшуулалд авдаг
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.