Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Леонардо Ди Каприо одон орон судлаачдын тухай кинонд тоглоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

“Netflix” компаниас гаргах “Don't look up” кинонд Америкийн жүжигчин Леонардо Ди Каприо дүр бүтээнэ гэв.

“Netflix”-н удирдлага, төслийг найруулагч Адам Маккей нар энэхүү бүтээлдээ Холливүүдийн шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнийг цуглуулж чаджээ. Тодруулбал, тус бүтээлд Ди Каприогоос гадна Женнифер Лоуренс, Кейт Бланшетт, Жона Хилл, Тимоти Шаламе, Ариана Гранде нар дүр бүтээх юм.

“Don't look up” киноны зохиолыг найруулагч Адам Маккей бичиж, найруулагчаар нь “Эрх мэдэл” инээдмийн кинон дээр ажилласан найруулагч Кевин Дж.Мессик ажиллана. Кинонд дэлхийг сөнөөж болзошгүй солир ойртон ирж байгааг хүн төрөлхтөнд сэрэмжлүүлэх зорилгоор аялалд гарч буй хоёр одон орон судлаачийн тухай өгүүлдэг байна.

339 дүгээр ангийн цэргүүд дансандаа 11.2 сая төгрөгтэй халагдаж байна
339 дүгээр ангийн цэргүүд дансандаа 11.2 сая төгрөгтэй халагдаж байна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.