Зөвшөөрөлгүйгээр чулуун замын хавтангуудыг хуулсан компанид торгууль тавихаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын тойргийн хойд талд "Грийн ресурс констракшн" ХХК цэвэр усны шугам угсралтын ажил хийхдээ хороолол доторх чулуун замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, хуулж авсан зөрчилд хяналт шалгалт хийжээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.ЭнхбаярӨнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11 орчим газар авто замуудыг зөвшөөрөлгүй сэтэлсэн байна. Хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагын зөвлөлийн хурлаас зам сэтлэхтэй холбоотой зөвшөөрлийг олгодог. Ингэхдээ жил бүрийн 4-10 дугаар сард хүсэлтийг авч шийдвэрлэдэг. Гэтэл тус компани нь эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр автомашины чулуун замын хавтангуудыг хуулж авсан байна” гэв.

Харин "Грийн ресурс констракшн" ХХК-ийн захирал Ц.Ганзориг “Бид ажлыг гүйцэтгэх явцад шигтгэдэг чулуун хавтангуудыг хуулж авахаас аргагүй болсон. Үүнийг ирэх 7 хоногт багтааж авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр буцааж суурилуулна. Асуудлыг хариуцаж, засварлана” гэдгээ хэлэв.

Эрх бүхий байгууллагын авто зам, замын байгууламжийг зөвшөөрөлгүй сэтэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль тогтоож, тухайн замыг хуучин буюу хэвийн байдалд нь оруулах хүртэл эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгаврыг өгдөг байна.

АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ
АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!