Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, 24 м/секунд хүртэл шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнөөдөр Ховд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр секунд хүрч шуурна гэж цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. Мөн баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

МАРГААШ: Улаанбаатарт 2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 2 хэм дулаан байна
 
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.