Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Циндао хотынхныг тав хоногийн дотор шинжилгээнд хамруулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 30 секунд

БНХАУ-ын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотын эрх баригчид коронавирусний халдварын 12 шинэ тохиолдол илэрсний дараа хотынхоо бүх оршин суугчид шинжилгээ хийхээр болжээ.

Нээлттэй эх сурвалжаас авсан мэдээллээр, 2019 оны байдлаар Циндао хотын хүн ам 9.5 сая орчим байсан байна. Батлагдсан төлөвлөгөөний дагуу ирэх гурав хоногт хотын таван дүүргийн оршин суугчдын шинжилгээг хийж дуусгах бөгөөд тав хоногийн дотор Циндао хотын бүх хүн амыг коронавирусний шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Аравдугаар сарын 11-нд Циндао хотын нэгэн эмнэлэгт коронавирусний халдварын шинж тэмдэггүй гурван шинэ тохиолдол илэрсний дараа хотын эрх баригчид эпидемиологийн судалгааг түргэн шуурхай явуулжээ. Судалгаагаар гурван тохиолдлын ойрын хавьтлын 377 хүнийг шинжилгээнд хамруулахад шинж тэмдэггүй таван тээгч, батлагдсан дөрвөн тохиолдол илэрсэн байна.  Аравдугаар сарын 12-ны байдлаар "COVID-19"-ийн 12 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь шинж тэмдэггүй, зургаа нь шинж тэмдэгтэй илэрчээ. Одоогийн байдлаар хотын эмнэлгийн байгууллагуудын 143800 гаруй ажилтан болон бүх эмнэлгийн шинэ өвчтнүүдийг шинжилгээнд хамруулснаас 114 862 хүний ​​хариу гарсан бөгөөд бүгд сөрөг байна.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                      Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад нийтдээ 85578 хүн коронавирусний халдвар авснаас 80714 хүн эдгэрч, 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар коронавирусний халдвартай 230 хүн эмчлүүлж байна. Гаднаас 3799 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсний 2799 нь эдгэрчээ.
Орон нутгийн сонгууль дуустал УИХ хуралдахгүй
Орон нутгийн сонгууль дуустал УИХ хуралдахгүй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.