Б.Жавхлан: Түгжрэл, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэхэд 2025 оны төсвийн төсөлд анх удаа 4.5 их наядыг тусгасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр /2024.10.30/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Нийслэл хотод ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөө. Нэн тэргүүнд, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгалаа. Ингэснээр төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн мега төслүүдийг Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, Туул хурдны зам, Шинэ их тойруу хурдны зам, Шинэ тойрог авто замын төслүүдийг нийслэлийн эх үүсвэр болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын бохирдол 22 орчим хувиар буурч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, түгжрэлийн асуудал шийдэгдэж, улмаар 37 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгосноор ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшилд бизнес хийх орчныг бүрдүүлнэ" гэжээ.

Монгол бахархлын өдөрт зориулсан 128 хүчит бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
Монгол бахархлын өдөрт зориулсан 128 хүчит бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
 
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!