Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнчин ишиг хулгайлсан ч зургаан сар хорихоос эхлээд шийтгэл онооно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн.  Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.  Малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой зохицуулалтыг Эрүүгийн багц хуульд тусгаснаас гадна УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, З.Нарантуяа нар тус тусдаа хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад дээрх гурван хуулийн төслийг нэгтгэсэн байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар : "Эрүүгийн хуульд бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялтай болгож байна. Мал хулгайлсан хүнд Зөрчлийн хуулиар шийтгэдэг жишиг манайд байхгүй. Эрүүгийн багц хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан ч зургаан сар хорихоос эхлээд шийтгэл ногдуулна. Малын хулгайн хэрэгт нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, зорчих эрхийг хязгаарлах шийтгэл байхгүй. 

Ганц ишиг хулгайлсан ч  машин, механизм ашигласан тохиолдолд хүндрүүлэх  бүрэлдэхүүнд тооцно.Хүндрүүлэх бүрэлдэхүүнд орсон бол хоёроос найман жил хорих ял онооно. Зохион байгуулалттай мал хулгайлсан бол таваас 12 жилийн ял онооно.  Мөн хурдан удмын адуу зэрэг өндөр ашиг шимтэй малыг хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд тооцогдоно. Мөн зөрчлийн тухай хуульд хулгайлагдсан малыг борлуулж худалдаалсан этгээдүүдэд хамаатуулж нэр томьёог өөрчилж оруулсан" гэв.

Хятадад шинэ төрлийн вирус тархжээ
Хятадад шинэ төрлийн вирус тархжээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.