Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Татвар тогтоох асуудлыг ЗГ шийдэх биш УИХ онцгой бүрэн эрхээрээ шийдвэрлэх саналыг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Засгийн газар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэх журам батлах тухай заалт тусаж, Байнгын хороодоор хэлэлцэгдэж буй билээ. Тэгвэл татварын асуудал нь ЗГ-ын эрх хэмжээний асуудал биш бөгөөд Үндсэн хуулиараа УИХ-ын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул ажлын хэсгийн гишүүд уг саналыг өнөөдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулахаар болжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр "Татвар тогтоох парламентын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхэд халдаж Засгийн газар түүгээрээ жагсаалт гаргаж татвар хөнгөлөх, чөлөөлөх бүрэн эрх эдлэх агуулгатай 2025 оны төсөв дагуулж өргөн барьсан хуулийн төслийг өөрчилж татварыг УИХ шийдвэрлэж байх санал УИХ-ын Ажлын хэсэг дээр гарч дэмжигдэв. Өнөөдөр Төсвийн байнгын хороо, маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ санал хэрхэх нь шийдвэрлэгдэнэ. Хуулийн хулгай таслан зогсоогдох эхний алхам амжилттай" гэж мэдээлэв.

Энэ жилийн “ЧИНГИС ХААН“ одонг НҮБ-ын найм дахь ЕНБД Бан Ги Мүнд олгохоор боллоо
Энэ жилийн “ЧИНГИС ХААН“ одонг НҮБ-ын найм дахь ЕНБД Бан Ги Мүнд олгохоор боллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ