Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд маргааш Японы бөхтэй алтан медалийн төлөө барилдана

Огноо
Унших
0 минут 52 секунд

Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-наас 31-ний өдрүүдэд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд Энэтхэгийн бөхийг ялж, алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдана. Медалийн төлөөх барилдаанууд Монголын цагаар маргааш /2024.10.31/ 00:30 минутаас болно.

С.Цэрэчимэд ДАШТ-д гурав дахиа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байгууллагын нэр, хаяг, лого ашиглан хуурамч зар түгээж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байгууллагын нэр, хаяг, лого ашиглан хуурамч зар түгээж байна
 
Т.Ариунзаяа, Л.Энхрийлэн нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Т.Ариунзаяа, Л.Энхрийлэн нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.