З.Цогтгэрэл: Ирэх онд багш нарын цалинг 2.5 саяд хүргэхгүй бол ажил хаяна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл:

-Өнөөдөр төсвийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "2025 онд цалинг 6 хувиар нэмнэ" гэж ярьж байна. Гэхдээ энэ 6 хувь нь бодит нэмэгдэл биш. Инфляцид хамаг нь явчихна. Хэрэв боловсролыг цааш нь хөгжүүлье гэж байгаа бол нэн тэргүүнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмээч ээ. 126 гишүүн УИХ-ын сонгуулиар бүгд л боловсролын салбарыг өөд нь татна, улс орноо хөгжүүлнэ гэж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр тэр үгээ мартжээ.

2025 оны төсөвт албан ёсоор боловсролын салбарт ажиллаж байгаа бүх ажилчдын цалинг улсын дундаж цалин буюу 2.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна. Хэрэв нэмэхгүй бол тэмцэл хөдөлгөөнөө үргэлжлүүлж цаашдын арга хэмжээг авна. Ажил хаяна.

Хоёрдугаарт ажлын ачаалал маш их байна. Энэ салбарт 4200 багш дутагдаж байна. Ажиллаж байгаа багш нар энэ ачааллыг давхар үүрч байна. Хийж байгаа ажилдаа тохирсон цалинг огт авахгүй байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар боловсролын яамтай хамтын хэлэлцээр байгуулсан ч асуудал нэг талдаа гарахгүй байна. Өчигдөр сонирхлын маргаанаа үүсгэх бичгээ яам руу явуулсан.

Н.Алтанхуяг: Төсөвт зөвхөн гадаад томилолт 40 тэрбум төгрөгөөр тусгагдсан байна
Н.Алтанхуяг: Төсөвт зөвхөн гадаад томилолт 40 тэрбум төгрөгөөр тусгагдсан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!