УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх бол
“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нар боомтын сэргэлтийн асуудлаар 20 минутын турш мэтгэлцэхээр болсон билээ